Хөтөлбөрийн зорилго

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой.

ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

  • Монгол улсын 17-18 настай иргэн
  • Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
  • Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх
  • Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх
  • -

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

  • Эхний шат
    Шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна. Тэнцсэн эсэх хариу тухайн оны 7-р сард гардаг.
  • Хоёрдугаар шат
    Нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог. Тэнцсэн эсэх хариу тухайн оны 7-р сарын сүүлээр гардаг.
  • Сүүлийн шат
    Шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог. Тэнцсэн эсэх хариу тухайн оны 8-р сард гардаг.

ХОЛБОО БАРИХ

mnMongolian